Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Төмөр өргөөд, хэр баргийн өвчин тусахааргүй Ерөнхийлөгч гэж имижээ бүрдүүлсэн хүн чинь хэрэг шалгагдаад ирэхэд “зугтчихлаа“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Сүүлийн үед дуу ороод байгаа гишүүдээс мэдүүлэг авахаар төлөвлөж байсан. Гэтэл нэр нь зарлагдсан хүмүүсээс эхнээсээ зугтаагаад эхэллээ шүү дээ. Үндэслэл нь эрүүл мэндийн шалтгаанаар гэнэ. Гэтэл Ч.Сайханбилэг ч эрүүл мэндийн шалтгаанаар гээд хилээр гарч байсан. Ард түмэнд төмөр өргөөд хэр баргийн өвчин тусхааргүй Ерөнхийлөгч гэж имижээ бүртгүүлчихсэн хүн шүү дээ. Гэтэл хэрэг нь шалгагдаад ирэхэд эмчлүүлэх зорилгоор явсан гэдэгт нь эргэлзэж байна. Өмнө яллагдагчаар татагдсан, АТГ-д шалгагдаж буй хүмүүстээ хилийн хориг тавихыг шаардаж байсан. Тиймээс хуулийн байгууллагууд одоо хилийн хоригоо тогтоо, тэгэхгүй бол хулгайч нар чинь зугтаад дууслаа" гэв.

Дүүргийн салбар зөвлөлийн алба хаагчдад чадавхжуулах сургалт зохион байгууллаа
Дүүргийн салбар зөвлөлийн алба хаагчдад чадавхжуулах сургалт зохион байгууллаа
 
Богдхан Уул, Хийморийн овоонд цугларсан хадаг яндар, туг дарцагуудыг цэвэрлэжээ
Богдхан Уул, Хийморийн овоонд цугларсан хадаг яндар, туг дарцагуудыг цэвэрлэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.