"Eznis Airways" компаниас ОХУ руу зэвсэг тээвэрлэх гэж байсан талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, гадаадын веб сайтад "Eznis Airways" компаниас Орос руу зэвсэг тээвэрлэх гэж байсан гэх мэдээлэл тархсан нь ор үндэслэлгүй, худал мэдээлэл гэсэн юм.
"2022 оны 12-р сарын 14-ний өдөр Английн хэвлэлд манай компанийн тухай гүтгэлэгийн чанартай мэдээлэл нийтлэгдсэн учраас албан ёсны тайлбар хийж байна. "Eznis Airways" компани ОХУ руу 50 тонн зэвсэг тээвэрлэхээр зэхэж байна гэсэн мэдээллийг Монгол Улсын иргэний нисэхийн салбарын нэрээ нууцалсан иргэн өглөө" гэж мэдээлсэн. Энэ бол гүтгэлэг.
Манай компани БОИНГ-ийн хоёр онгоцтой. Хосолмол зорилгоор ашиглах AIRBUS-330200 загварын том агаарын хөлгийг ачаа тээврийн зориулалттайгаар оруулж ирсэн. Хэд хэдэн улс руу ачаа тээврийн томилгоо авсан. Томилгоо аваад, нислэг үйлдэж эхлэх хүртэл 30-60 хоногийн хугацаа шаардагддаг. Тэр хугацаанд транзит ачаа буюу чартер нислэг үйлдээд эхэлсэн байсан.
ОХУ-тай холбоотой ачааны талаар тайлбарлахад, БНХАУ-ын Хятадын үйлдвэрлэгчээс ачаа зөөх захиалга авсан. Энэ захиалгын ажил зохих журмын дагуу явагдсан. Гэхдээ ачаа тээвэрлээгүй байна. Шалтгаан нь онгоцны түрээслэгч компаниас бидэнп тавьсан шаардлага бол бид Английн том даатгалын компанид даатгуулахын хүссэн. Бид 100 хувь даатгуулсан" гэв.