Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Том төслүүдээ алдсан бизнес эрхлэгчид жагсаалыг ТУРХИРЧ байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 24 секунд
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын тэргүүлсэн Засгийн газрын үед Эрдэнэтийг, Хөтөлийг, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрийн мэдэлд авсан. Одоо орон нутгийн гэх тодотголтой жижиг Тавантолгойг төрийн мэдэлд авахаар БЭТ томилов. Эрдэнэтийг төрийн мэдэлд авснаар улсын төсвийн орлого үлэмж хэмжээгээр нэмэгдэв. Татвараар авсан орлого багш, эмч нар, төрийн албан хаагчдын цалин болж, сургууль эмнэлгийн бүтээн байгуулалтын эх үүсвэр болсон. Хөтөл, Дархан мөн адил. Хууль бусаар хувьчлагдсан өмчүүдээ энэ Засгийн газар эхнээс нь авч эхэлсэн нь олон нийтэд таалагдсан ч зарим хүмүүст таалагдсангүй.

Өөрөөр хэлбэл, төрийн өмчийг, ард түмний хөрөнгийг хууль бусаар хямдаар үнэгүйдүүлж аваад эзэн сууж байсан хүмүүс хүнд байдалд орцгоосон. Тэд энэ удаагийн жагсаал цуглаанаар дамжуулан хариугаа авах акциудыг хийж эхэлсэн тухай эх сурвалж мэдээлж байна.

Нүүрсний хулгайтай тэмцэх гэсэн залуусын “Хариуцлага тооц” жагсаал анх иргэдийн хүсэл зоригийн дагуу гарч ирсэн. Бас ч гэж үр дүнгээ өгч эхлээд байна. Ард түмний жагсаал цуглааны үр дүнд Тавантолгойн нууц гэрээнүүд ил гарч, эдийн засагчдыг “ухаан алдуулж” байна. Дэлхийн хаана ч байхгүй асар өндөр үнээр хийгдсэн гэрээнүүдтэй олон түмэн танилцаж, дүгнэлтүүдээ хийж эхлээд байна. Үүнтэй зэрэгцээд залуусын жагсаалыг буруугаар зорилгодоо ашиглах гэсэн 5 хэсэг байна.

Нэгдүгээрт, Нүүрсний хэрэг мандахаар хүнд байдалд орох хүмүүс МОХ-г жагсаалдаа турхирч байгааг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар олон нийтэд мэдээлсэн.

Хоёрдугаарт, Хөгжлийн банкны зээлээ төлөөгүй хүмүүс жагсаалын нэг хэсгийг турхирч байна. Энэ Засгийн үед “Хөгжлийн банкны хэрэг” гэгчтэй олон түмэн танилцсан. Зээлийг улс төрчид авдаг болохыг хүмүүс мэдсэн. Ингээд 1.0 их наяд орчим төгрөгийг буцаан төлүүлсэн. Хэзээ ч зээлээ төлөхгүй гэсэн бодолтой хүмүүс ихээхэн ууртай байгаа. Тэд энэ засгаас хариугаа авахаар хэсэг залуусыг хөлсөлсөн гэсэн яриа өргөжиж эхлэв.

Гуравдугаарт, Оффтейк гэрээний эзэд нуувчинд оров. Олны шахалтаар оффтейк гэгч нууц гэрээний заримтай хүмүүс танилцаж эзэн, холбогдогчтой хариуцлага тооцохыг шаардах болов. Тэр хүмүүс хариуцлага тооцуулахаасаа өмнө асуудлыг сөхөж гаргасан Л.Оюун-Эрдэнийн Засгийг огцруулах гэж шуурхайлах болов.

Дөрөвдүгээрт, Төрийн өмчийг хууль бусаар эзэмшиж хэдэн жил эзэн суусан хүмүүс энэ Засгийн үед Эрдэнэтийг, Хөтлийг, Дарханыг, Орон нутгийн Тавантолгойг төрд өгч байна. Энэ хүмүүсийн бухимдал Засгийн эсрэг эртнээс чиглэгдсэн. Жагсаал хариугаа авах сайхан далим болж байна.

Тавдугаарт, Том төслүүд том хэрүүлийг эхлүүлсэн. Тухайлбал, энэ Засгийн Газар Эрдэнэбүрэнгийн, Эгийн голын гээд стратегийн усан цахилгаан станцуудыг барьж, төмөр заама нарийн царигаар тавина гэж зарлаад ажилдаа орсон. Том төслүүдийг гацаагчидтай хариуцлага тооцож эхэлсэн. Энэ нь Монголыг хөгжүүлэхгүй байх сонирхолтой, том төслүүдийг гацаагчдын хор шарыг өрдөөд байсан. Тэд энэ жагсаалаар Засгийг эвгүйтүүлэх ажлыг манлайлж эхэлсний сошиал постуудаас шууд уншигдаж эхлэв.

Ингээд дүгнээд үзвэл, “Хариуцлага тооц” гэсэн залуусын жагсаалыг улс төрийн 5 том сонирхолтой этгээдүүд буруугаар ашиглаж, Л.Оюун-Эрдэнийн Засгийг огцруулахаар улайрч байгааг харж болохоор байна. Уг нь залуус Л.Оюун-Эрдэнийн Засгийг огцруул гээгүй. Нүүрсний хулгайчидтай “Хариуцлага тооц” л гэж жагссан. Жагсаалыг нь буруугаар ашиглах гээд байгаа ах нарынхаа далд санааг жагсаж байгаа залуус ойлгож байгаа болов уу?

НУУЦ: “Тавантолгой“ ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажилд 69 тэрбум төгрөгийг зарцуулахаар ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ
НУУЦ: “Тавантолгой“ ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажилд 69 тэрбум төгрөгийг зарцуулахаар ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.