Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Ил болгосон Оффтейкын 9 төсөл гэрээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга "Жагсагчдын тавьж байгаа шаардлагуудын дагуу Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Улмаар оффтейкын 9 гэрээг нууцаас гаргаж байна.

Энэхүү гэрээ нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас хэрэгжүүлсэн 9 гэрээ бий" гэв. Ингээд тус 9 төсөл гэрээг танилцууллаа.

Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлж байгаа төрийн нууцад хамаарах “Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл”, “Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж, экспортыг нэмэгдүүлэх төсөл”, “Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгой нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төслийн ажил”, “Богдхан төмөр зам”-ын суурь бүтэц барих төслийн ажил, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн дээд бүтэц дохиолол холбоо, эрчим хүч, гүүр хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх ажилд холбогдох есөн гэрээг нээлттэй болголоо.

Г.Занданшатар: Нэг төгрөгийн хулгай хийсэн ч ялын бодлогыг чангалж, хөрөнгө хураах ялыг нэмэхээр тусгаж оруулж ир
Г.Занданшатар: Нэг төгрөгийн хулгай хийсэн ч ялын бодлогыг чангалж, хөрөнгө хураах ялыг нэмэхээр тусгаж оруулж ир
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.