Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргажээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Жагсагчдын тавьж байгаа шаардлагуудын дагуу Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Улмаар оффтейкын 9 гэрээг нууцаас гаргаж байна.
Энэхүү гэрээ нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас хэрэгжүүлсэн 9 гэрээ бий" гэв.
Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлж байгаа төрийн нууцад хамаарах “Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл”, “Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж, экспортыг нэмэгдүүлэх төсөл”, “Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгой нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төслийн ажил”, “Богдхан төмөр зам”-ын суурь бүтэц барих төслийн ажил, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн дээд бүтэц дохиолол холбоо, эрчим хүч, гүүр хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх ажилд холбогдох есөн гэрээг нээлттэй болголоо.