Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Сумын эмнэлгүүдийн халуун ус, ариун цэврийн өрөөг шинэчилж байгааг дарга нар душ авах гэж байна хэмээн мушгиж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

ЭМЯ-ны албан ёсны цахим хуудаст душны зураг нийтлэгдсэн байсан юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан "Нүүр номондоо андуурч хийсэн. Ямар нэг дарга нь авах гэж байгаа бололтой" хэмээх ташаа мэдээлэл цахим орчинд тархсан. Тиймээс уг асуудлаар ЭМЯ-аас тодруулахад,

"ЭМЯ зүгээс хамтран ажиллагч НҮБ Хүүхдийн сан ба БНСУ Олон Улсын Хамтын ажиллагааны байгуулага "КОЙКА" байгууллагуудай хамтран сумын эмнэлгүүдийг ариун цэврийн байгууламж, халуун устай болгох төслийг үе шаттай хийж байна. Энэхүү ажлын хүрээнд Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн 21 сум ариун цэврийн байгууламж болон халуун устай болоод байгаа. Энэхүү төсөлд хамрагдсан сумын нэг болох Завхан аймгийн Нөмрөг суманд нийт 160,209,278 сая төгрөгийн өртөг бүхий ариун цэврийн байгууламж ашиглалтад орсон юм" гэлээ.

Тэгвэл дээрх пост нь хөдөө орон нутгийн эмнэлгүүд стандартад нийцсэн душтай болж байна гэсэн мэдээний зураг ажээ.

Экспорт өмнөх сараас 6,4 хувиар буурч, импорт 4,3 хувиар өссөн байна
Экспорт өмнөх сараас 6,4 хувиар буурч, импорт 4,3 хувиар өссөн байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.