Үндэсний статистикийн хорооноос орон сууцны үнийн өсөлтийн талаар мэдээллээ. Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар тус тус өсчээ.
2022 оны аравдугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.30 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.65 сая төгрөг байна. Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.09 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.74 сая төгрөг байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг харахыг хүсвэл ЭНД дарна уу.