Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг дахь УБТЗ-ын “Замын-Үүд 2” өртөө Сайншанд-Замын-Үүд чиглэлийн вагонд тээвэрлэж явсан нүүрс уугьж байжээ.
"Энэ тухай дуудлага өчигдөр /2022.11.16/ 21:52 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход нүүрс тээвэрлэж явсан вагон дахь нүүрс уугьж байсныг 22 минут ажиллаж аюулгүй болгосон" гэж ОБЕГ-аас мэдээллээ.