Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭСЯ: Нас барсан иргэдийн дунд Монгол иргэн байхгүй гэж цагдаагийн газраас мэдэгдсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

Сөүл хотын Итэвоны шөнийн цэнгээний дүүрэгт олны хөл хөдөлгөөн ихсэж, 150 орчим хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан нь дэлхий нийтийг цочроож байна. Уг Сүнсний баярт оролцсон иргэд маш их бөөгнөрөл үүсгэж, амьсгалахад хэцүү байсан аж. Улмаар нэг нэгийгээ даран унаж, 150 гаруй хүн дарагдан, амьсгалах боломжгүйгээс амиа алдсан байна.

Үүний дотор 19 нь гадаад иргэд байжээ.

БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас "БНСУ-ын Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд 2022 оны 10 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө болсон ослын улмаас одоогийн байдлаар 151 хүн нас барж, 82 хүн гэмтсэн харамсалтай үйл явдал болоод байна.

Суугаа орны холбогдох төрийн байгууллагууд ослын шалтгаан, нас барагсдын хувийн байдлыг тогтоохоор ажиллаж байна.

2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 09:55 цагийн байдлаар нас барсан иргэдийн дунд Монгол Улсын иргэн байхгүй гэж холбогдох цагдаагийн газраас бидэнд мэдэгдээд байна.

Осолд өртөж ар гэртэйгээ холбоо тасарсан тохиолдолд иргэд ЭСЯ-ны шуурхай утас 010-8205-3464 дугаарт холбогдоно уу" хэмээжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн үндэсний гашуудал зарлаж, төрийн далбааг буулгахыг тушаажээ
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн үндэсний гашуудал зарлаж, төрийн далбааг буулгахыг тушаажээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.