БНСУ-ын Сөүл хотод болсон харамсалтай тохиолдлын улмаас олон хүн амь насаа алдаж, бэртэж гэмтсэн явдалтай холбогдуулан Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны 010-8205-3464 дугаар болон Гадаад харилцааны яамны консулын газартай холбогдохыг анхааруулж байна.
Итэвоны гудамжинд сүнсний баярт оролцож, нас барсан иргэдийн тоо нэмэгдсээр байгаа аж. Одоогоор 151 нас барж, 82 хүн бэртсэн гэх мэдээлэл байна.
Үүнээс 19 гадаад иргэн нас барсан бөгөөд одоогоор аль улсын иргэн болох талаар албаны мэдээлэл өгөөгүй байгаа аж.