Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Томуу болон коронавирусийн эсрэг хавсарсан вакцины туршилтыг дэлхийн томоохон үйлдвэрлэгчид хийж байгаа“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

ЭМЯ-наас өнөөдөр мэдээлэл өглөө. Эрүүл мэндийн сайдын зөвлөл О.Батбаяр "Ковидын үлдэц дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болж байна. Тодруулбал, энэхүү үлдэц нь оюуны чадамж буурах, ядарч цуцах, хөлрөх зэрэг шинж тэмдэгээр илэрнэ. Ингэхдээ ихэвчлэн коронавирусийн халдвараар өвдсөн, тэр дундаа вакцин хийлгээгүй эсвэл нэг, хоёр дахь тунг хийлгэсэн хүмүүст илүү өндөр хувьтай илэрч байна. Мөн элэг, бөөр, уушгины эрхтэн системд үлдэц үлдээж байна.

Эрдэмтэд SARS Cov2 вирусийг улирлын коронавирустэй адилаар хүндрэл багатай, эрсдэл багатай болох болов уу гэж найдаж байсан ч харамсалтай нь ийм нөхцөл байдал харагдахгүй, дараа дараагийн шинэ хувилбарууд гарч ирэх, тэр нь томуутай адил биш илүү хүнд байх эрсдэл нь байсаар байгаа.

Тиймээс яваандаа хавсарсан буюу томуугийн цэнт вирус дээр коронавирусийн тухайн улиралд давамгайлсан вирусийн эсрэг вакцины туршилтыг дэлхийн томоохон вакцин үйлдвэрлэгчид хийж байгаа" гэв.

Г.Жаргалсайхан: Авто үйлчилгээний нэгдсэн сан болох AUTOBOX.mn сайтаас импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн мэдээлэл болон бусад мэдээллийг авах боломжтой
Г.Жаргалсайхан: Авто үйлчилгээний нэгдсэн сан болох AUTOBOX.mn сайтаас импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн мэдээлэл болон бусад мэдээллийг авах боломжтой
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.