Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуурсан үедээ дэлгүүрийн худалдагчид хутга тулгаж согтууруулах ундааны зүйл дээрэмджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 56 секунд

Согтуурсан үедээ дэлгүүрийн худалдагчид хутга тулгаж согтууруулах ундааны зүйл дээрэмджээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 19-ны өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Нэр бүхий хүнсний дэлгүүрт согтуу хүн орж ирээд хутга гаргаж ирж айлган сүрдүүлж бараа дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулахад 20 настай эмэгтэй “А”-г дэлгүүрт ажиллаж байхад 38 настай эрэгтэй “М” гэгч нь согтуурсан үедээ хутга барьж айлган, сүрдүүлж архи согтууруулах ундааны зүйл дээрэмдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

ФОТО: “Жаргалтай ПАРЛАМЕНТ“
ФОТО: “Жаргалтай ПАРЛАМЕНТ“
 
Шөнөдөө -3 градус хүйтэн хононо
Шөнөдөө -3 градус хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.