Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: АН-ын шаардлагын хариуд ЗГХЭГ хамтран ажиллах санал тавьсантай холбоотой мэдээлэл хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 45 секунд

Өнөөдөр /2022.10.20/ болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

- МУИС-ийн номын санд

09:00 цагт Геологийн салбарын 83 жилийн ойд зориулсан “Геологийн салбарын тулгамдсан асуудал, шийдэл” хэлэлцүүлэг болно.

- “Туушин” зочид буудалд

09:00 цагт "Цаг уурын өөрчлөлтийн эсрэг эрчим хүчний хэрэглээ, ашиглалтын чадавхыг бэхжүүлэх” сэдэвт семинар болно.

- “Холидэй Инн” зочид буудалд

09:00-18:00 цагт “20-р зууны хувьсамтгай, тодорхойгүй, төвөгтэй, эргэлзээтэй үеийн төрийн удирдлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.

- Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт

09:30 цагт Урологи андрологийн эмч нарын эрдэм шинжилгээний хурал болно.

- Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

11:00 цагт Ардчилсан Намын 4/11 мэдээллийн цаг болно. УИХ дарга, Ерөнхий сайд нарт хүргүүлсэн албан шаардлагын хариуд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ажлын хэсэг байгуулан хамтран ажиллах хариу ирүүлсэнтэй холбогдуулан мэдээлэл хийнэ.

- Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Монголын Авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбооноос олон нийтийн мэдээллийн хэрэгслээр жолооч бэлтгэх сургалтын үйл ажиллагаатай холбоотой гарсан мэдээлэлд тайлбар өгнө.

- Соёлын өвийн Үндэсний төвийн "Өв эрдэнэ" театрт

11:00 цагт Чойжин ламын сүм музей "Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг" өдөрлөг болон Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ойг тохиолдуулан Японы алдарт гэрэл зурагчин Сүгияма Тэрүзогийн авсан шилдэг гэрэл зургуудаар “Сүм музей” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулна.

- Сүхбаатарын талбайд

12:00 цагт Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн үзэсгэлэн худалдааны нээлт болно.

- Хэвлэлийн хүрээлэнд

12:00 цагт КОВИД-19-ийн эсрэг вакцины талаар иргэдээс ирсэн түгээмэл асуулт, хариулт, анхаарах зүйлс, энэ жилийн дархлаажуулалтын онцлог, вакцины талаарх дэлхий дахинд хийгдэж буй судалгааны дүгнэлт зэрэг сэдвээр мэдээлэл хийнэ. Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан, НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны дарга С.Гэрэлмаа нар оролцоно.

- Чингэлтэй дүүргийн 1-р хороо

12:00 цагт тус хороог камерын хяналттай, аюулгүй ногоон бүс болгож, камерын хяналтын нэгдсэн төвийг тус дүүргийн Нийтлэг үйлчилгээний газарт шинээр байгуулах нээлтийн үйл ажиллагаа болно.

Л.Халтар: Байнгын хаяг маань Баруунхараа болсон
Л.Халтар: Байнгын хаяг маань Баруунхараа болсон
 
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.