Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Эрдэнэтийн 49 хувийг авахад 647 тэрбум төгрөгийн харилцан суутгах гүйлгээ хийгдсэн

Огноо
Унших
2 минут 29 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн /2022.10.19/ ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг холбогдох албаныхан танилцуулж байна. "Эрдэнэт" уулын баяжуулах үйлдвэр болон Монросцветметийн 49 хувийн хувьцаатай холбоотой асуудлаар мэдээлэл өгөв.

Сангийн сайд Б.Жавхлан "2017 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 49 хувийг эзэмшдэг Монросцветмет ХХК-ийн хувьцааг худалдан авсан. Үүнийг буцаан хэлцэл хийх замаар 100 хувь төрийн өмч болгох үүргийг Засгийн газарт өгсөн байдаг. Эхний ээлжид нэр бүхий гишүүдээс УИХ-ын тогтоолыг ҮХЦ-д өгсөн. ҮХЦ-ийн дүгнэлтээр УИХ-ын тогтоол хууль зөрчөөгүй харин 49 хувийн хувьцааны оронд төлбөр төлөх хэрэгтэй гэх заалт гаргасан. Үүнээс хойш Засгийн газрын Сангийн сайдууд энэ ажлын хэсгийг ахалж ажилласан. Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар 4 удаа хэлцэл хийх оролдлого хийсэн боловч үр дүнд хүрээгүй. Нөгөө талаас маргаан үүсгэж Захиргааны болон иргэний шүүхээс Дээд шүүх хүртэл маргасан. Харамсалтай нь шат бүр дээр хэлцэл хийгээгүй гэх үндэслэлээр Засгийн газар ялагдаж байсан.

Миний бие Сангийн сайд болсноосоо хойш баримт, материал дээр нэлээдгүй сууж, судалсан. Улмаар холбогдох этгээдүүдийн хамааралтай байдлыг нь нотлох нэмэлт материалуудыг олж тогтоосон. Ингээд нөгөө талтай хэлцэл хийх бэлтгэл хангасны үндсэн дээр өнгөрсөн оны 12 дугаар сард хэлцэл хийсэн. Нийтдээ 647 тэрбум төгрөгийн харилцан суутгах гүйлгээ хийгдсэн. Өөрөөр хэлбэл энэ хэмжээгээр Засгийн газар 49 хувийн өр төлбөрийг барагдууллаа гэсэн үг. Засгийн газар, Монросцветметийн 49 хувьцаагаа тэр хэмжээгээр баталгаажуулсан гэсэн үг. Хэлцэл цааш үргэлжилж байгаа.

Энэ хооронд Кью Эс Си компани Хөгжлийн банканд 196 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байсныг цэвэр мөнгөн хөрөнгөөр хэлэлцээрийн дагуу шаардлага тавьж барагдуулсан байдаг. Мөн энэ хугацаанд хамаарал бүхий этгээдүүдийг баталсан баримтад үндэслэн ХХБ-наас харилцан суутгах асуудлаа хүлээн зөвшөөрсөн. " гэв.

Ерөнхий сайд Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалыг огцруулах ЗАХИРАМЖ гаргажээ
Ерөнхий сайд Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалыг огцруулах ЗАХИРАМЖ гаргажээ
 
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.