Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Өнөөдөр /2022.10.17/ болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

-Эрүүл мэндийн “Сүхбаатар” сувилалд

09:00 цагт “Мишээл” хүүхдийн сангийн дэргэдэх мэргэжлийн эмч нарын баг 16 хүртэлх насны хүүхдүүдэд шүдний үнэ төлбөргүй оношилгоо, үзлэг хийнэ.

-Төрийн ордонд

10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдана.

10:30 цагт Ардчилсан Намаас УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт албан шаардлага хүргүүлж мэдээлэл хийнэ.

-Үндэсний Статистикийн Хороонд

11:00 цагт тус хорооноос есдүгээр сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулна.

-Хангарди ордны 14 давхарт

11:00 цагт Нийслэлд цэрэг татлага зохион байгуулах тухай мэдээлэл хийнэ.

-“Үндэсний мэдээллийн төв”-д

12:00 цагт ОХУ-ын Буриад улсын Намсрайевын нэрэмжит Драмын эрдмийн театрын аялан тоглолтын талаар мэдээлнэ. Хэвлэлийн бага хуралд ОХУ-ын Буриад улсын Ардын болон гавьяат жүжигчин, найруулагч Олег Юмов, Саян Жамбалов нар оролцоно.

-УДШ-ийн байранд

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно. Хуралдаанаар эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгох тухай И.Мөнхжаргалын хүсэлт, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүхээс гаргасан хүсэлт болон Улсын эрх ашиг тусгаар тогтнолын нам, Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг тус тус улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг хэлэлцэнэ.

ГХЯ: Яг одоо Сөүл дэх Консулын газраас зодуулсан эмэгтэйн асуудлаар цагдаагийн байгууллагатай уулзаж байна
ГХЯ: Яг одоо Сөүл дэх Консулын газраас зодуулсан эмэгтэйн асуудлаар цагдаагийн байгууллагатай уулзаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.