Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: 36 мянган хүний ажлын байр сул байх атал 110 мянган хүн ажил хайж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Тэгвэл хуралдааны үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ажиллах боловсон хүчин нь ажил олгогчдын шаардлагыг хангахгүй байгаа талаар хэлэв.

Тэрбээр "Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс маш том гажуудлыг харж болно. 36 мянган хүний ажлын байр сул байх атал 110 мянган хүн ажил хайж байна. Энэ гажуудал үүссэн олон шалтгааны нэг нь төгсөгчдийн ур чадвартай холбоотой. Ажил олгогчдын шаардлагыг төгсөгчид хангахгүй байна.

Ажил олгогчид ажилтан шалгаруулж авахдаа дараах ур чадваруудыг чухалчилж байна. Найдвартай, хариуцлагатай байдал, эерэг, зөв хандлага, цаг ашиглах чадвар, ачаалал даах чадвар, багаар ажиллах чадвар, ажлын ёс зүй гэх мэт.

Энэ ур чадваруудыг бий болгохын тулд хөтөлбөрийн шинэчлэл хийх шаардлагатай. Мөн сургуулийн хэв шинжийг өөрчлөн төрөлжсөн ахлах сургууль байгуулах замаар зөв мэргэжил сонгох, илүү мэргэшүүлэх чиглэлд анхаарах ёстой. Ингэхийн тулд УИХ-аар боловсролын багц хуулийг хэлэлцүүлэх гэж байна" гэлээ.

Мал ачиж явсан ачааны автомашин онхолджээ
Мал ачиж явсан ачааны автомашин онхолджээ
 
Засгийн газраас Украин улс руу 200.000 ам.доллар шилжүүлсэн баримтаа дэлгэлээ
Засгийн газраас Украин улс руу 200.000 ам.доллар шилжүүлсэн баримтаа дэлгэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.