Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SOCIAL POP: Э.Бат-Үүл Хотын дарга байхдаа ПРИУС унаж аль эсвэл автобусаар ажилдаа очдог байсан гэв

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 17 секунд

Өнгөрөгч долоо хоногт Улаанбаатар хотын Захирагч Э.Сумъяабазар Хотын дарга асан Э.Бат-Үүлийн үед Улаанбаатар хот чинь баахан самбар болчихсон байсан хэмээн ярьсан. Үүнтэй зэрэгцэн Хотын дарга асан Э.Бат-Үүл өөрийн твиттер хуудаснаа түүнтэй холбоотой байр суурийг хэд хэдэн удаа илэрхийлээд амжив.

Тухайлбал, тэрбээр "Хотын дарга Сумъяабазар хот яагаад Ерөнхий төлөвлөгөөтэй байдгийг ойлгох хэрэгтэй. Хотын бүх асуудлууд хоорондоо гинжин холбоотой тул хүний өсөлт түгжрэлтэй, түгжрэл нь нийтийн тээвэртэй,нийтийн тээвэр нь гудамж төсөлтэй, гудамж төсөл нь дахин төлөвлөлттэй, дахин төлөвлөлт нь 5-р цахилгаан станцтай гэх мэт" гэв.

Түүнчлэн "Хотын дарга Сумъяабазар ойлговол: Би хотын дарга байхдаа Приус машин унаж, явган алхах юмуу автобусаар ажилдаа очдог байв. Энэ бол иргэд болон гадна дотны хандивлагч түншүүддээ нөлөөлөх маш иргэншсэн политик бсан юм. Дарга нарын "юм үзээгүй" мэт ямбархал хүмүүсийн шал дургүй хүргэдэг" хэмээн жиргэжээ.

Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд
 
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 950 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх асуудлыг даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 950 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх асуудлыг даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.