Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВАЛЮТЫН НӨӨЦ: Сүүлийн 9 сарын хугацаанд анх удаа нэмэгдсэн үзүүлэлттэй гарлаа

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 49 секунд

Манай улсын гадаад валютын албан нөөц 2.7 тэрбум ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн сараас 3.7 хувиар нэмэгдэж сүүлийн 9 сарын хугацаанд анх удаа нэмэгдсэн үзүүлэлттэй гарлаа.

Манай улсын гадаад валютын нөөц импортын 3.5 сарын хэрэглээг хангана гэж Монголбанк мэдэгдэв. Олон улсын жишгээр валютын нөөц импортын гурван сарын хэрэглээг хангаж байвал ямар нэг эрсдэл үүсэхгүй гэж үздэг байна.

Дашрамд, Монголбанк валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэгтэй субъект биш. Засгийн газар бодлого хэрэгжүүлж байж экспортын бүтээгдэхүүнээс орж ирж буй орлогоороо зардлаа нөхөж байх ёстой билээ.

Эх сурвалж: Монголбанк

Ам.долларын ханш 3352-3430 төгрөг байна
Ам.долларын ханш 3352-3430 төгрөг байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.