Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨСВИЙН ТӨСӨЛ 2023: Энэ удаад “ТӨР БҮСЭЭ ЧАНГАЛНА“

Огноо
Унших
5 минут 4 секунд

Сангийн яамнаас 2023 оны төсвийн төслийг боловсруулж дуусжээ. Улмаар энэ пүрэв гарагт төсвийн төслийг УИХ-ын даргад өргөн барих юм. Сангийн яамнаас ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа сонгуульд зориулсан хөрөнгө оруулалтад төсөв хуваарилахгүй байхаар боловсруулсан бөгөөд төсвийн бодлогыг мөнгөний бодлоготой уялдуулан чангаруулсан гэдгийг онцоллоо. Иймд ирэх оны төсвийн төслөөс онцлох мэдээллийг багцлан хүргэе.

Урьдчилсан байдлаар 2023 оны төсвийн орлогыг 19.6 их наяд төгрөг байхаар тооцоолсон бол зарлагыг 20.3 их наяд төгрөгөөр тооцжээ. Түүнчлэн ирэх оны төсвийн алдагдлыг 1.7 их наяд төгрөгөөр байхаар тус тус тооцоолсон байна.

"Шинэ хөрөнгө оруулалтад төсөв хуваарилахгүй"

- Өмнөх онуудад хуваарилагдсан шилжих хөрөнгө оруулалтыг 2023 онд дуусгана.

- Хэмнэлтийн хуулийн хүрээнд 2023 оны төсвөөс 1 их наяд төгрөг хэмнэнэ.

- Төсвийн шинэчлэл үргэлжилж, төсвийн алдагдлыг бууруулна.

- Шинэ хөрөнгө оруулалтад төсөв хуваарилахгүй /0 төгрөг/.

"Хэт өндөр орлоготой өрхийн хүүхдүүдэд "хүүхдийн мөнгө" олгохгүй"

- 2023 онд 1.1 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөнд төсөвлөв.

- 2020 оноос хойш нийт мөнгө авдаг хүүхдүүдийн 33 хувь нь сар бүр олгогддог 100 мянган төгрөгөө огт хэрэглээгүй байна. Харин үлдсэн 67 хувь нь бэлнээр авдаг байна. Тодруулбал нийт хүүхдийн мөнгө авдаг хүүхдүүдийн 33 хувь нь шууд хадгаламждаа хийдэг аж.

- Төсвийн төслөөс харахад ирэх оноос эхлэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох юм.

- Хэт өндөр орлоготой өрхийн хүүхдүүдэд мөнгө олгохгүй.

"Төрийн албан хаагчийг ажилсан жилээр нь цалингийн нэмэгдэл олгоно"

- Орон нутагт суурь цалинг 20 хувиар нэмнэ.

- Төрийн үйлчилгээний 295-н ялгаатай цалинг 59 болгоно.

- Төрийн албан хаагчийн цалинг 10 зэрэглэлтэй болгож, шатлалгүй болгоно.

- Төрийн албан хаагчийг ажилсан жилээр нь цалингийн нэмэгдэл олгоно. /Жишээлбэл: 1 жил ажилласан бол 1 хувиар, 2 жил ажилласан бол 2 хувиар гэх мэт/

"Электрон тамхинд 20 хувийн онцгой албан татвар ногдуулна"

- 250 сая төгрөгөөс дээш үнэтэй автомашинд онцгой албан татвар нэмнэ.

- Янжуур тамхины онцгой албан татварыг 50 хувиар нэмнэ.

- Электрон тамхинд 20 хувийн онцгой албан татвар ногдуулна.

- Импортын суудлын автомашины насжилтаас хамаарч онцгой албан татвар ногдуулна.

"Нийтийн тээврээр зорчиж буй ААН-ын татварыг хөнгөлнө"

- IT-ийн компаниудын гадаад руу хийх гүйлгээний татварыг 4 дахин бууруулж, 5 хувь болгоно.

- Гарааны бизнес эрхлэгчдэд татварын болон гаалийн хөнгөлөлт үзүүлнэ.

- 2024 он хүртэл шинээр орж ирэх нийтийн тээврийн хэрэгслийг гаалийн татвараас чөлөөлнө.

- Нийтийн тээврээр зорчиж буй ААН-ын татварыг хөнгөлнө.

"10 саяас дээш орлоготой иргэд татварын нэмэгдэл төлнө"

- 10 саяас дээш орлоготой /цалин болон шууд бус орлого/ иргэд татварын нэмэгдэл төлнө. Жишээлбэл,

- 10 сая төгрөг- 10 хувийн,

- 10-15 сая төгрөг- 15 хувийн,

- 15 сая төгрөгөөс дээш- 20 хувийн татвар төлөх юм.

- Шаталсан татварын тогтолцоо нь "топ-100" ААН-ын өндөр цалинтай ажилтнууд болоод уул уурхайн салбарын ажилчдыг дийлэнх хамран хэмээн үзэж байгаа аж.

"ААН-ийн эрчим хүчний тарифыг чөлөөлнө"

- Өрхийн эрчим хүчний тарифыг хэвээр үлдээнэ.

- ААН-ийн эрчим хүчний тарифыг чөлөөлнө.

"Тэтгэвэрт 3.7 их наяд төгрөг зарцуулна "

Дээр дурдсанчлан 2023 оны төсвийн зарлагыг 20,3 их наяд төгрөгийг дараах байдлаар зарцуулах юм.

Тухайлбал, тэтгэвэрт 3.7 их наяд төгрөг төсөвлөсөн бол хүүхдийн мөнгө болон хүүгийн зардал тус бүрд 1.1 их наяд төгрөг төсөвлөжээ. Мөн боловсрол, эрүүл мэндэд 2.7 их наяд төгрөг зарцуулах бол төсвийн байгууллагын үйл ажиллагаанд мөн хэмжээний төсөв тусгажээ.

Харин цалингийн зардалд 1.8 их наяд төгрөг, улсын төсвийн хөрөнгө оруулалтад 2.8 их наяд төгрөг, гадаад зээлд 1.7 их наяд төгрөг, халамжид 603 тэрбум төгрөг тус тус төлөвлөжээ.

Д.Амарбаясгалан ХНХЯ-ыг түр хариуцан ажиллана
Д.Амарбаясгалан ХНХЯ-ыг түр хариуцан ажиллана
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.