Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОХИРОГЧИЙН ДҮҮ: Эмч нар ахын маань гавлын ясны хагархайг бидэнд баримт болгон өгсөн, одоогоор биеийн байдал маш хүнд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд
Гэрэл зургийг Zarig.mn

ОХУ-ын Буриад иргэд нийлж, Монгол залуугийн толгойг алхаар цохин хүнд гэмтээсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл хохирогчийн дүү Zarig.mn сайтад өгсөн мэдээлэлдээ дараах зүйлийг хэллээ. Тэрбээр,

"Буриадаас ирсэн гурван залуу ээж, ах хоёрын маань амьдардаг байранд байр хөлслөх гээд ирсэн юм шиг байна лээ. Гэтэл байрныхаа түлхүүрийг орхисон юм уу эсвэл дотор үлдээгээд цоожилсон юм уу ямартай ч ахын руу орсон байх.

Ах маань тэднийг дүрвэж яваа учраас биднээс ялгаа юу байхав гээд хоол унд хийж өгөөд, танилцаад, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм байна лээ. Манай ах ч орос хэл мэдэхгүй, тэд нар ч монгол хэл мэдэхгүй. Гэтэл ахыг маань маш хэрцгийгээр зодсон. Эмч нар хэлэхдээ ахыг маань огт цусгүй, цувхай цайрсан байдалтай ирсэн гэж хэлсэн.

Гэтэл энэ талаар өнөө өглөө дөнгөж мэдсэн. Цагдаагийн байгууллагаас өглөө залгаад мэдэгдсэн. Дөнгөж сая хагалгаа хийсэн эмчтэй уулзахад маш хүнд байна гэдэг зүйлийг хэллээ.

Мөн эмч нар анх удаа ийм хүнд, аймшигтай зүйл үзсэн гэдгээ хэлж байна лээ. Манай эхнэрт ахын маань атга шахам гавлын хагархай ясыг баримт болгоод өгчихсөн байна. Бид үүнийг сэрэмжлүүлэг болгон хэлэхгүй бол тэр чигтээ дарагдвал дараа гарах эрсдэл маш их байгаа. Хүн хүнээ ийм болгоно гэж байдаг юм уу. Ямар хүмүүс Монгол руу орж ирээд байна вэ" гэлээ.

ЦЕГ: ОХУ-ын иргэн Монгол Улсын иргэний толгойн дагзан тус газар алхаар цохиж гэмтээсэн хэргийг шалгаж байна
ЦЕГ: ОХУ-ын иргэн Монгол Улсын иргэний толгойн дагзан тус газар алхаар цохиж гэмтээсэн хэргийг шалгаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд