Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: ОХУ-ын иргэн Монгол Улсын иргэний толгойн дагзан тус газар алхаар цохиж гэмтээсэн хэргийг шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 37 секунд

ОХУ-аас манай улс руу орж ирэх хүмүүсийн тоо эрчимтэйгээр нэмэгдэж байгаа. Тэгвэл өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 24-25-ныг шилжих шөнө ОХУ-ын гурван иргэн нийлж, Монгол эрэгтэйн толгойг алхаар цохин хүнд гэмтээсэн хэрэг гарсан талаар ар гэрийнхэн нь мэдээлсэн.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "2022 оны 09-р сарын 25-ны 00:30 цагт БГД-ийн ... дугаар тоотод "Нэг орос хүн цагдаа, түргэн дуудаад өгөөч гээд байна" гэх дуудлагыг шалгахад "Оросын холбооны улсын иргэн “Д” 2022 оны 09 дүгээр сарын 22-23-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрсэн. Хил дээр танилцсан Монгол Улсын иргэн “А”-н гэрт түрээс төлж амьдрахаар 2022.09.24-ний өглөө 09.00 цагт ирсэн байна. Энэ өдөр “А”, “Д” нар нь тус байрны тоотод оршин суух “Г”-ийн гэрт орж хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд улмаар Монгол Улсын иргэн “Г”, ОХУ иргэн “Д” нар муудалцаж “Д” нь иргэн “Г”-ын толгойн дагзан тус газар алхаар гэмтэл учруулсан хэргийг БГД-ийн ЦГ үргэлжлүүлэн шалгаж байна" гэлээ.

Гэхдээ иргэн Г-ийн ар гэрийнхэн тухайн үед ОХУ-ын гурван иргэн байсан гэх мэдээллийг өгч байгаа билээ.

ФОТО: “Автомашингүй өдөр -2022” спортын арга хэмжээний эргэн тойронд
ФОТО: “Автомашингүй өдөр -2022” спортын арга хэмжээний эргэн тойронд
 
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.