Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг хөшигний ард шүүмжлэхдээ бүдүүлэг үг хэрэглэсэн бичлэг задарчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 51 секунд

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сүк Ёлын хөшигний ард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг шүүмжилсэн ярианы бичлэг өчигдөр задарч, дуулиан дэгдээжээ. Тэрбээр Нью-Йорк хотноо НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд оролцож байгаа юм.

Өнгөрсөн лхагва гарагт Global Fund сангийн арга хэмжээнд оролцохдоо Юн Сүк Ёл тус санд зургаан тэрбум ам.доллар амласан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай ярилцсаныхаа дараа “Энэ новшнууд үүнийгээ Конгрессоор батлуулж чадахгүй бол Байден хараал идсэн нүүрээ яаж хамгаалах юм бол” гэж туслахдаа хэлсэн нь сурвалжлагчийн унтраагаагүй микрофонд бичигдэж үлдсэн байна.

Түүний ярианы бичлэг YouTube платформд нийтлэгдсэнээсээ хойш хэдхэн цагийн дотор хоёр сая гаруй хүнд хүрчээ.

Харин уг бичлэгийг БНСУ-ын ЕТГ-аас буюу Хөх ордноос үгүйсгэсэн байна. Ерөнхийлөгчийн хэвлэлийн асуудал хариуцсан ахлах нарийн бичгийн дарга Ким Юн Хэ "Юн Байдены талаар огт дурдаагүй байна. Үндэсний ассамблей Глобаль санд хандивлахаар амласан 100 сая ам.доллараас татгалзвал Юн өөрийгөө хэрхэн ичиж зовох тухай ярьж байсан.

Өчигдөр БНСУ-ыг 70 орчим жил хамт байсан холбоотон улсаа тохуурхсан орон болголоо. Ерөнхийлөгчийн дипломат үйл ажиллагааг гуйвуулж, холбоотнуудын хооронд худал хуурмаг яриа өрнүүлэх нь үндэсний эрх ашгийг хохироож буй үйлдэл юм. Тэр тайзан дээр олон нийтийн өмнө үг хэлээгүй. Тиймээс үүнийг шалгах хэрэгтэй гэж бодож байна" гэжээ.

Тува, Буриадын нэг хүнд ногдох ДНБ ОХУ-аас 60 гаруй хувиар бага байна
Тува, Буриадын нэг хүнд ногдох ДНБ ОХУ-аас 60 гаруй хувиар бага байна
 
Үндэсний номын сангийн барилгаас болж орон сууц захиалсан иргэд “ГУДАМЖИНД“ гарчээ
Үндэсний номын сангийн барилгаас болж орон сууц захиалсан иргэд “ГУДАМЖИНД“ гарчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.