Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Орос III сургуулийн захирал Ж.Соронзон тэтгэвэртээ гарах учир ажлаас нь чөлөөлнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр хэвлэл мэдээллийхэнд ярилцлага өгөх үеэрээ Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг ирэх 10 дугаар сараас чөлөөлөх тухай мэдээлсэн байна.

Тэрбээр, "Боловсрол өөрөө улс төр байж болохгүй. Хүүхдүүдийг албадан улс төрийн үйл ажиллагааг сургуулиуд хийхгүй байх ёстой. Иймэрхүү тохиолдол гаргасан багш, сурган хүмүүжүүлэгч, удирдлага байвал бид тодорхой хэмжээний хариуцлагын арга хэмжээ авна.

Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон ирэх 10 дугаар сараас тэтгэвэртээ гарах гэж байгаа. Мөн тус сургуулийн ой ирэх сард болох учир сургуулийн ойг өнгөрөөгөөд захирал Ж.Соронзонтой хөдөлмөрийн гэрээгээ цуцлах шийдвэрийг гаргасан" гэжээ.

Монголын дугуйн холбоо мэргэжлийн дугуйн ДАШТ-д уралдах хоёр эрх авлаа
Монголын дугуйн холбоо мэргэжлийн дугуйн ДАШТ-д уралдах хоёр эрх авлаа
 
Ирэх хичээлийн жилээс эхлэн 3-4 дүгээр ангид англи хэл заах бэлтгэл ажлыг хангахыг Боловсролын сайд үүрэгдлээ
Ирэх хичээлийн жилээс эхлэн 3-4 дүгээр ангид англи хэл заах бэлтгэл ажлыг хангахыг Боловсролын сайд үүрэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.