Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Намуудад УИХ-ын сонгуульд оролцох батламж гардуулав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэсэн нам, эвсэлд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт заасны дагуу батламж олголоо.

Намуудад батламж олгох ажлыг тодорхой хуваарийн дагуу явуулж байгаа бөгөөд өчигдөр буюу 4 дүгээр сарын 30-ны өдөр Эх Орончдын Нэгдсэн нам,  Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Их Эв нам, Зон Олны нам, Дэлхийн Монголчууд нам, Ардчилсан нам, Ард Түмнээ Хайрлая нам, Ард Түмний нам, Хөгжлийн Хөтөлбөр нам болон Монгол Ардын Хувьсгалт нам, Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн намын “Та бидний эвсэл”, Монгол Консерватив нам, Монголын Хүний Төлөө намын “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэлд батламж гардуулав.

Өнөөдөр 6 нам, 2 эвсэлд батламж гардуулах юм.

Дэлхийн улс орнуудын теле хичээлийн туршлага судалж болох вэбсайтууд
Дэлхийн улс орнуудын теле хичээлийн туршлага судалж болох вэбсайтууд
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.