Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Танилц: Өнөөдөр болох үйл явдал

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Өнөөдөр /2022.08.24/ болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

- 9.00 цагт “АСЕМ хуралдай”-д “Монголын улс төрийн форум” болно.

- 10.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумаас Засгийн газрын хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлнэ.

- 11.40 цагт “Шонхор тауэр”-т УИХ дахь АН-ын бүлгийн даргыг томилох тухай хууль бус үйлдэл гарсан талаар АН-аас мэдээлнэ.

- 15.00 цагт ГХЯ-нд Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департаментын XV зөвлөлдөх уулзалт болон анхдугаар стратегийн яриа хэлэлцээ болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

- 11.00 цагт “Их хуралдай”-д илтгэл хэлэлцүүлсэн оюутнууд Японы залуус Монголын талаар, манай улсын залуус Японы тухай ямар ойлголттой байдгийг судалсан тухайгаа мэдээлнэ.

- 12.00 цагт Монголын тариаланчдын үндэсний холбооноос буудай тариалахад шаардлагатай орцын үнэ 100-150 хувиар нэмэгдсэнтэй холбоотойгоор тариаланчид тонн буудайн үнийг 1.2 сая төгрөг болгон өсгөхөөс өөр аргагүйд хүрсэн талаар мэдээлнэ.

- 15.00 цагт Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Олон улсын Түрэг академиас Археологийн хүрээлэнгийн хамтын ажиллагаа, Дундад зууны үеийн археологийн судалгааны зарим үр дүнгийн талаар мэдээлнэ.

Төрийн ордонд

- 09.00 цагт Нийслэлийн Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны хуралдаан болно.

- Боловсрол шинжлэх ухааны сайдын мэдээлэл

- Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан

- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан тус тус болно.

Э.Бадар-Ууган: Чикагогийн ЯЛАГДАЛ надад олимпоос алтан медаль авах хөшүүрэг, хор шар болж өгсөн
Э.Бадар-Ууган: Чикагогийн ЯЛАГДАЛ надад олимпоос алтан медаль авах хөшүүрэг, хор шар болж өгсөн
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.