Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэвлэлийн эрх чөлөөний “Үнэний төлөө“ шагналыг гардуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд


Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан олгодог “Үнэний төлөө” 12 дахь удаагийн шагналыг 2020 оны тавдугаар сарын 1-ний өдөр гардуулна. 

Монголын ардчилал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний сорил болсон 2008 оны 7 дугаар сарын 1-ний үйл явдлыг шуурхай сурвалжлан олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гарган үнэний төлөө хувь нэмэр оруулсан 8 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтанд анх удаа "Үнэний төлөө" хэвлэлийн эрх чөлөөний шагнал олгосон юм.

УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцэгчдийн МАХН-ын үүдэнд хийсэн жагсаал цуглаан, түүний дараа үүсэж бий болсон эмх замбараагүй байдлыг сурвалжилж яваад халдлагад өртөн гэмтэж бэртсэн “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Б.Бямба-Очир, “Монголын мэдээ” сонины гэрэл зургийн сурвалжлагч Н.Ариунаа, ТВ-8 телевизийн зураглаач Н.Батбаяр, МҮОНТВ-ийн ММ агентлагийн сэтгүүлч Х.Эрдэнэбулган, http://www.gogo.mn/ вэб сайтын зураглаач Т.Анхтамир, Ийгл ТВ-ийн зураглаач Д.Ууганбаатар, Л.Өлзийбаяр, энэ үеэр хүний амь эрсдсэн тухай хамгийн түрүүн олж мэдээлсэн МҮОНТВ-ийн ММ агентлагийн сэтгүүлч Б.Баасанбямба нар Хэвлэлийн эрх чөлөөний шагналын анхны эзэд болсон юм. 

У.БИЛГҮҮН

“Цагаан морин жил” шигтгэмэл урлалын бүтээлийг нийслэлийн Өмчид бүртгэхийг дэмжсэн юм
“Цагаан морин жил” шигтгэмэл урлалын бүтээлийг нийслэлийн Өмчид бүртгэхийг дэмжсэн юм
 
Т.Батцогт: АН салбар бүрийн мэргэжлийн төлөөллөө НИТХ-ын ээлжит сонгуульд өрсөлдүүлэхээр илгээж байна
Т.Батцогт: АН салбар бүрийн мэргэжлийн төлөөллөө НИТХ-ын ээлжит сонгуульд өрсөлдүүлэхээр илгээж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.