Түлэнхийн сорвитой хүүхдүүдэд Солонгос, Монгол эмч хамтарсан үзлэг зөвлөгөө өгөх арга хэмжээ энэ сарын 20-нд болно. Тодруулбал, түлэгдсэн хүүхдэд зориулсан "Хан-Мон фестиваль 2022" арга хэмжээ нь Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Жуковын талбайд наймдугаар сарын 20-ны 09-19 цагийн хооронд үргэлжилэх юм. Эхний 100 хүнд дугаар тарааж үзлэг хийгдэх ба 100-аас илүү дугаар тараагдахгүй гэдгийг албаныхан хэлж байна. Үзлэгт зөвхөн 0-16 насны хүүхэд хамрагдах ба урьдчилж цаг авах боломжгүй, үнэ төлбөргүй явагдана.
Түлэнхийн сорвитой 100 хүүхдийг Солонгос, Монгол эмч нарын үзлэгт үнэ төлбөргүй хамруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.