Ковид-19 халдварын дэгдэлттэй холбогдуулан Монгол Улсын өнөөгийн эдийн засаг, нийгмийн төлөв байдлыг танилцуулъя. ҮСХ-ноос 2020 оны 4-р сарын 13-ны өдөр тархаасан нийгэм, эдийн засгийн байдлын статистик мэдээллээр 2020 оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс
- Улсын нэгдсэн төсвийн орлого 8.6 хувиар
- Экспорт 41.5 хувиар
- Импорт 9.7 хувиар
- Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 19.9 хувь, тэр дундаа уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 29.8 хувиар
- Бүх төрлийн тээврээр тээсэн ачаа 33.4 хувиар, зорчигч 31.4 хувиар
- Жуулчдын тоо 51.6 хувиар
- Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 10.8 хувиар
- Халдварт өвчнөөр өвчлөгчид 7.1 хувиар
- Бүртгэгдсэн гэмт хэрэг 19.2 хувиар тус тус буурч, харин
- Нийт хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 25.9 хувиар
- Улсын нэгдсэн төсвийн зарлага 19.3 хувиар, үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн тоо 9.9 хувиар тус тус өсжээ.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо