Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар жил бүр 10 тэрбум төгрөгийн орлого олно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Улсын хэмжээнд ажиллаж байгаа замын төлбөр авах цэгийг цахимжуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Монгол Улсад олон улсын болон орон нутгийн шинжтэй нийт замын урт 15000 орчим км. Энэ замд төлбөр авах 35 цэг байдаг аж. Төлбөр авах цэгүүд цахимжаагүй учир орлого нь тодорхойгүй байдаг байна. Тиймээс цаашдаа авто зам ашигласны төлбөрийг галын хайч шиг юмаар биш цахимаар авдаг болно.

Ингэснээр замын төлбөрт жил бүр 10 орчим тэрбум төгрөг орох юм. Бүрэн цахимжуулснаар орлого 9 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарчээ. Цахимд шилжсэнээр 35 цэгт ажиллаж буй хүмүүсийн орон тоо 30 хувиар буурна. Иргэд замын төлбөрийг QR код уншуулах болон картаар хийх нөхцөл бүрдүүлэх юм байна.

ТАНИЛЦ: Нийслэлийн цэцэрлэгийн хамран сургах тойрог
ТАНИЛЦ: Нийслэлийн цэцэрлэгийн хамран сургах тойрог
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна