Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Нийслэлийн цэцэрлэгийн хамран сургах тойрог

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өнөөдрөөс хүлээн авч эхэлсэн. Ингэхдээ имонголиа цахим хуудсаар бүртгүүлэх бөгөөд цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг дээрх дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгт хандан бүртгүүлэх боломжтой юм. Цахим бүртгэлийг 3 үе шаттай зохион байгуулна. Үүнд:

- Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүсэлт хүлээн авах хугацаа- 2022.08.10- 2022.08.24,

- Хүсэлтийг хүлээн авч цэцэрлэгт хуваарилах хугацаа- 2022.08.25- 2022.08.26,

- Элсэн орсон суралцагчдын бүртгэлийг баталгаажуулах хугацаа 2022.08.26- 2022.09.09-ний хооронд тус тус болно.

Мөн,

-Цэцэрлэгийн бүртгэлд 2017.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана

-Нийслэлийн иргэн нь амьдарч буй хаяг дээрээ шилжилт хөдөлгөөний бүртгэлээ заавал хийлгэсэн байна

-Орон нутгийн түр оршин суугч иргэн нь бүртгэлээ хийлгэсэн байх аж.

Таны амьдарч байгаа дүүрэг, хороонд үйл ажиллагаа явуулдаг үндсэн цэцэрлэг болон нэмэлтээр бий болгосон цэцэрлэгүүдийн аль нэгд хүүхдүүдийг цахим системээр дамжуулан хуваарилах болно.

Ингээд цэцэрлэгийн хамран сургах тойргийн мэдээллийг хүргэж байна.

UNITED NATIONS: Цөмийн зэвсэггүй МОНГОЛ бол “Асуудалд ороод буй дэлхийн ЭНХ ТАЙВНЫ БЭЛГЭДЭЛ“
UNITED NATIONS: Цөмийн зэвсэггүй МОНГОЛ бол “Асуудалд ороод буй дэлхийн ЭНХ ТАЙВНЫ БЭЛГЭДЭЛ“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд