"Фантастик продакшн" шинэ киногоо нээхэд бэлэн болжээ. Тодруулбал, “Байтаг богд” киноноос хойш 4 жилийн дараа кино театрын дэлгэцнээ эргэн ирж байгаа нь энэ аж.
Энэ намрын тэсрэлт нь “Зура 2: Цурам ажиллагаа” уран сайхны кино байх болно хэмээн тус продакшнаас мэдээллээ. Маргааш албан ёсоор трейлэр нь цацагдах аж.