Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээг наймдугаар сарын 5-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа бөгөөд 14 орны 54 монгол судлаач оролцож байгаа юм.
Энэ хүрээнд “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, таван салбар хуралдаанаар 155 илтгэл хэлэлцүүлэх юм.
Үүнд:
-“Монголын түүх, угсаатны судлал”
-“Монгол хэл, уран зохиол судлал”
-“Монголчуудын соёлын ертөнц”
-“Монголчууд ба гадаад ертөнц”
-“Монголчуудын соёлын өв, археологийн судалгаа” сэдвээр зохион байгуулна.