Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ойрын өдрүүдэд үер усны аюул болох эрсдэлтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын талаар Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 17-ны хооронд гал түймрийн 47, аврах ажиллагааны 26, нийт 73 дуудлага иржээ. Энэ хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 40 иргэнийг гаргаж, 12.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан байна. Мөн аюулт үзэгдэл, ослоос 29 иргэнийг авран хамгаалжээ.

Харин он гарснаас хойш объектын гал түймрийн 1169, ой хээрийн түймрийн тав, аврах ажиллагааны 103, нийт 1277 дуудлагад үүрэг гүйцэтгэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 27 хувиар өссөн үзүүлэлт юм. Наадмын үеэр буюу долдугаар сарын 10-13-нд гал түймрийн 10, аврах ажиллагааны зургаан дуудлагаар ажиллажээ.

Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд усны ослын 15 дуудлагад ажиллаж, 20 хүний амь аварч, хоёр машиныг татан гаргаж, голын усанд осолдсон есөн хүний /Том хүн зургаа, хүүхэд гурав/ цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Ойрын өдрүүдэд түр зуурын бороотой байгаа нь үер, усны аюул болох эрсдэлийг бий болгож байгаа юм. Иймээс НОБГ-аас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байгааг хэллээ.

Б.Бямбадорж: Нэг өдрийн дотор коронавирусийн 290 тохиолдол илэрлээ
Б.Бямбадорж: Нэг өдрийн дотор коронавирусийн 290 тохиолдол илэрлээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.