Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр нэгдүгээр баг "Аржанчивлан" гэх газраас 2022.07.11-нээс 12-нд шилжих шөнө "машинд унтана" гэж гараад одоог хүртэл сураггүй алга болсон эмэгтэйг цагдаагийн байгууллагаас эрэн хайж байна.
Содон шинж тэмдэг:
28 настай, 168 см өндөртэй, 80 орчим жинтэй, цайвар царайтай, давхраатай нүдтэй. Алга болох үедээ цайвар цэнхэр өнгийн үслэг цамц, цагаан канттай хар өнгийн бэлтгэлийн өмд, цагаан пүүзтэй байсан.
Харсан хүн байвал тухайн иргэний мэдээллийг цагдаагийн байгууллагын 7027102, 89105454 дугаарт мэдээлнэ үү. Мөн ач холбогдолтой мэдээллийг журмын дагуу үнэлж авах юм.