Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам дааганы уралдаанаар болж өндөрлөлөө. Уралдаанд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Б.Болдбаатарын хурдан хээр даага түрүүллээ. Даагыг Д.Төгөлдөр гэх 13 настай хүү унаж, түрүүлгэлээ.
Ташрамд дурдахад, дааган насны уралдааны
- Аман хүзүүд Өвөрхангай аймгийн Сант сумын уяач Ж.Энхжаргалын хүрэн даага
- Айргийн гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач П.Баярбатын халтар даага
- Айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат П.Даваанямын хээр даага
- Айргийн тавт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ц.Эрдэнэбаярын хүрэн даага хурдалж, унасан хүүхэд, уясан эзнээ баясгалаа.