Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн од, реппер LIL PUMP XMF-д оролцохоор Монгол Улсыг зорин ирнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Хуур хөгжмийн наадам (XMF) 2017 онд анхны жилдээ амжилттай зохион байгуулагдаж 30000 гаруй залуусыг цуглуулсан Монголын хамгийн том цар хүрээтэй хөгжмийн наадам болж байсан түүхтэй.
Хуур хөгжмийн наадам (XMF) нь жил бүр өөр өөр уур амьсгалтайгаар зохион байгуулагдаж олон улсын хөгжмийн наадмын стандартыг Монголдоо нэвтрүүлэх, хөгжимд хайртай олон мянган залууcыг нэгтгэх, нийгэм рүүгээ эерэг мессежээр зөв зүйлд уриалах, төв Ази бүс нутгийн жуулчдыг Монгол улс руугаа татдаг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон хөгжмийн наадам болох зорилготой билээ.

Тэгвэл энэ удаагийн XMF наймдугаар сарын 19-нд зохион байгуулагдах аж. Энэ жилийн Хуур хөгжмийн наадамд дэлхийн хэмжээний од, реппер LIL PUMP оролцоно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдээлээ. Тэрбээр 2017 онд Gucci gang дуугаараа дэлхийд танигдаж байсан. Үүний дараагаар олон улсын Chart-уудын амжилтыг даган платинум сертификат цолыг хүртсэн. Уран бүтээлч нь 2019 оны “Harverd Dropout” цомог гаргахаас өмнө нь Diplo, Kanye West зэрэг дуучидтай хамтарсан уран бүтээл гаргасан. Pump-н тэсрэлт нь удаах жилүүдэд нь үр бүтээлтэй үргэлжлэн 2021 онд уран бүтээлч Ronny J-тэй хамтарсан “No Name” цомгийг гаргасан.


 
Б.Бямбадорж: Өндөр градустай сархад, айраг, хорхогийг зэрэг хэрэглэвэл нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй болох аюултай
Б.Бямбадорж: Өндөр градустай сархад, айраг, хорхогийг зэрэг хэрэглэвэл нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй болох аюултай
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.