УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бүлгийн даргын асуудлыг түр хойшлуулж байгаагаа мэдэгдлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Бүлгийн хурлаар дараагийн дарга сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх асуудал яригдсан ч Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд УИХ-аас баталсан хууль тогтоомжид бүхлээр нь буюу хэсэгчлэн хориг тавих бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байна. Тиймээс дараагийн бүлгийн даргыг сонгох асуудлыг нээлттэйгээр хойшлуулсан.
Бүлгийн даргаар хэнийг сонгох тухайд бүлгийн гишүүд санал нэгдсэн. Хууль батлагдсаны дараа тодорхой зарлана" гэв.