Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Энигма“ ХХК хууль зөрчиж, ДӨРВӨН БАЙРШИЛ-д зөвшөөрөлгүй барилгын ажил явуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 42 секунд

Өнгөрсөн долоо хоногийн туршид асуудал дагуулсан “халуун” сэдвүүдийн нэгээр "Энигма" ХХК ба Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу буулгасан байгууламжууд нэрлэгдэв. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, ноцтой эвдэрч гэмтсэн барилга байгууламжуудыг албадан буулгасан юм. Точвхондоо, 49 шавар гэрийг буулгасан асуудал олон нийтийн дунд шүүмжлэл басхүү хэлэлцүүлгийг өрнүүлээд амжлаа.

Богдхан уулын Дархан цаазат газарт МҮИС, тус сургуультай хамаарал бүхий төрийн бус байгууллагын нэр дээр 38.2 га газрыг ашиглах зөвшөөрөл олгосон байдаг. Байгаль орчны сайдын шийдвэрээр 2021 онд газар ашиглах эрхийг нь цуцалж, одоо шүүхийн шатанд маргаан үүсгээд байгаа аж. Хамгийн ноцтой нь, тус байгууллага газрын төлбөрөө төлж байгаагүй ба боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулна гэдэг заалтыг барьж нэг тэрбум төгрөг болтол нь газрын төлбөрөөс зайлсхийсэн талаар ч Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс мэдэгдээд буй. Тэгвэл "Энигма" ХХК-ийн мэдээллийг хүргэе.

-"Энигма" ХХК, МҮИС-ийн АРД Т.Бадамжунай тэргүүтэй газрын мафи бий юу-

“Энигма” компани нь 2004 оноос хойш Богдхан уулын Дархан цаазат газарт нийт 40.1 га газрыг аялал жуулчлалын чиглэлээр ашиглах зөвшөөрөл авсан байдаг. Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “2004 оноос нийслэлийн газрыг зарсан Т.Бадамжунай тэргүүтэй мафитай нийслэл тэмцэнэ. Гар хөл болсон хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгуулна” хэмээн мэдээлсэн нь МҮИС, Энигма ХХК-ийн цаана Т.Бадамжунай бий юу гэх асуултыг гарган ирж байна.

"Энигма" ХХК нь 2007 оны тавдугаар сарын 2-нд ашгийн төлөө байгуулагдсан гэх бөгөөд захирлаар нь Цогтбаяр овогтой Батчимэг ажилладаг гэжээ. Ингэхдээ гадаад худалдаа, орчуулгын үйлчилгээ, аялал жуулчлал, гадаад хэлний сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулна хэмээн бүртгүүлсэн байна. "Энигма" ХХК дангаар хувьцааг нь эзэмшиж буй "Универсал политехник" коллеж, "Их үйл хөдөлмөрийн бирж" НҮТББ, "Универсал Майнинг" компаниудын ТУЗ-ын дарга, Гүйцэтгэх захирлын албан тушаалд одоогийн "Энигма" ХХК-ийн толгой болох МҮИС-ийн ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Лхагвасүрэнгийн Мөнхбат ажилладаг байна. Олон нийтийн дунд Л.Мөнхбатын ард Т.Бадамжунай байдаг гэх хардлага байсаар ирсэн. Үүнийг нь батлах мэт Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Энигма" ХХК ба МҮИС-тай холбоотой асуудлын хэвлэлийн хурлын үеэр газрын мафижсан нөхдүүд ба тэдний гар хөл хэмээн Т.Бадамжунайн нэрийг тодотгосон нь ч учиртай байж болно.

-"Энигма" ХХК-ийн хууль бусаар барилгын ажил эхлүүлсэн гэх ДӨРВӨН БАЙРШИЛ-

Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт өрнөж буй газрын асуудлын хажуугаар тус компани Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн дөрвөн ч газарт архитектур төлөвлөлтийн даалгаваргүйгээр барилгын ажил эхлүүлж хууль зөрчсөн хэмээн албаныхан мэдээлэв. Тэгвэл "Энигма" ХХК-ийн хууль бусаар барилгын ажил эхлүүлсэн дөрвөн байршил нь ХААНА байна вэ.

1: МҮИС-ийн газар доорх гараашийн барилга

Зураг дээр 1 хэмээн тэмдэглэгдсэн хэсэг бол МҮИС-ийн Газар доорхи авто гараашийн барилга. Ингэхдээ загвар зураг батлагдаагүй, барилгын ажлын зөвшөөрөлгүй барилга эхлүүлсэн. Түүгээр барахгүй 746 м.кв талбайг 2204 м.кв болгон дур мэдэн томруулан, давхар нэмж барилга угсралтын ажил гүйцэтгэсэн аж.

2: Л.Хонгорзулын номын сангийн барилга /МҮИС-ийн хамаарал бүхий/

Зураг дээр 2 хэмээн тэмдэглэгдсэн хэсэг бол иргэн Л.Хонгорзулын номын сангийн барилга юм. Мөн л загвар зураг батлагдаагүй байхад барилгын ажлын зөвшөөрөлгүй барилга эхлүүлсэн. 140 м.кв талбайг 265 м.кв болгон дур мэдэн тодруулан барилга угсралтын ажил гүйцэтгэсэн байна.

3: Л.Мөнхбатын орон сууцны барилга

Зураг дээр 3 хэмээн тэмдэглэгдсэн хэсэг бол иргэн Л.Мөнхбатын орон сууцны барилга. Загвар зураг батлагдаагүй, барилгын ажлын зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил гүйцэтгэсэн. Ингэхдээ 746 м.кв талбайг 816 м.кв болгон барилгажих талбайг дур мэдэн томруулсан.

4: "Өлзийт интертрейд" ХХК-ийн орон сууцны барилга

Зураг дээр 4 хэмээн тэмдэглэгдсэн хэсэг бол "Өлзийт интертрейд" ХХК-ийн орон сууцны барилга бөгөөд тухайн эдэлбэр газрыг МҮИС нь худалдан авчээ. Ингэхдээ мөн л өмнөх зөрчлүүдийн адилаар загвар зураг, барилгын ажлын зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил гүйцэтгэсэн. Түүнчлэн эдэлбэр газраас хэтрүүлсэн.

Тус зөрчлүүд нь Хот байгуулалт хөгжлийн газрын /ХБХГ/-ын Хот байгуулалтын мэдээллийн хэлтсээс 2020 оны наймдугаар сарын 12-ны өдөр тухайн орчмын барилгуудыг газар дээр нь хэмжилт хийсэн шалгалтаар илэрсэн байдаг. Ингэхдээ МҮИС болон иргэн Л.Хонгорзул /МҮИС-ийн хамаарал бүхий/, "Өлзийт интертрейд" ХХК /МҮИС нь худалдан авсан гэх/ зэрэг албан байгууллага, иргэд нь батлагдсан АТД, загвар зургаас барилгын хэмжээ, давхрыг нэмэгдүүлсэн, эдэлбэр газраас хэтрүүлэн барьсан байжээ.

Иймд Хот байгуулалт хөгжлийн газраас тус зөрчилтэй газруудын архитектур төлөвлөлтийн даалгавруудыг хүчингүй болгосон болон давхцалтай газар олголтын асуудлын талаарх мэдээллийг 2020 оны есдүгээр сарын 02-нд албан бичгээр хүргүүлж байжээ.

Цааш юу болов?

-"Энигма" ХХК-ийн хууль зөрчиж явуулсан дөрвөн байршил дах байгууламжийг албадан буулгах уу-

-Эл дөрвөн байршлын байгууламжийг албадан буулгах, газар эзэмших эрхийг нь цуцлах арга хэмжээ авах Нийслэлийн Засаг даргын захирамж 2021 оны дөрөвдүгээр сард гарчээ. Тодруулбал, хот төлөвлөлтийн болон барилгын норм дүрмийн шаардлагад хангаагүй 22 иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжийн жагсаалтыг баталж, шүүхийн шийдвэрийн дагуу албадан буулгах, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох арга хэмжээ авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх ажлыг зохион байгуулах үүргийг Нийслэлийн Засаг дарга үүрэг болгосон. Гэвч "Энигма" ба МҮИС-ийн удирдлагууд өнөөдрийг хүртэл тус газрыг чөлөөлөөгүй байна.

Монгол эмэгтэй фэйсбүүкээр танилцсан залуудаа 77 мянган ам.доллар шилжүүлэн залилуулжээ
Монгол эмэгтэй фэйсбүүкээр танилцсан залуудаа 77 мянган ам.доллар шилжүүлэн залилуулжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.