Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЭМБ: Монгол Улстай өргөн хүрээнд хамтран ажиллахад бэлэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Такеши Касайг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч КОВИД-19 цар тахлын хүнд цаг үеийг даван туулахад ДЭМБ болон Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар их хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлснийг онцолж, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касай Монгол Улсын төр, засгийн зүгээс КОВИД-19 цар тахлын үеэр түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллан халдварыг 10 сарын турш дотооддоо алдаагүй, мөн зорилтот бүлгийн иргэдээ богино хугацаанд дархлаажуулалтад хамруулж, өндөр үр дүн гаргасныг онцоллоо.

Хөрсний доройтлыг бууруулснаар хүнсний чанар сайжирч, энэ хэрээр хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилт үр дүнгээ өгнө гэж үздэгээ хэлэв. Мөн үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд ДЭМБ-тай бүх талаар хамтран ажиллана гэдгээ Ерөнхийлөгч хэллээ.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөнүүд ДЭМБ-ын зорилтуудтай нягт уялдаж буй бөгөөд бүс нутгийн болон гишүүн орнуудад туршлага болохуйц ажил болж байгааг тэмдэглэв.

Цаашид энэ чиглэлд Монгол Улстай өргөн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Ши Жиньпин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд захидал илгээжээ
Ши Жиньпин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд захидал илгээжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.