Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сарангэрэл: Төрсөн үрдээ мөнгө өгөхөөс унжиж буй эрчүүд олон байгаа учраас хуулийн төслийн санаачиллаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 54 секунд
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүд Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, УИХ-ын даргад өнөөдөр /2022.05.31/ өргөн барилаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Төрсөн үрдээ мөнгө өгөхөөс луу унжиж байгаа эрчүүд олон байгаа учраас энэ хуулийн төсөл санаачлахаас өөр арга үлдсэнгүй. ШШГЕГ-аас гаргасан сүүлийн мэдээллээр 13 мянга гаруй эцэг хүүхдийн мөнгө төлөх ёстойгоос өнөөдрийн байдлаар 4150 нь дуртай, дургүй төлөөд явж байна.

Ахуй амьдрал ямар байгаа билээ. Ийм үйлдэл гаргаж байгаа эцэг, эхийг үл маргах журмаар шууд картнаас нь мөнгө гаргахаар энэ хуульд тусгасан" гэлээ.

Эмэгтэй гишүүд Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, өргөн барилаа
Эмэгтэй гишүүд Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, өргөн барилаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд