Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах барилгын нэг давхарт өнөөдөр гал гарсан билээ. Галын дуудлага мэдээллийн дагуу онцгой байдлын алба хаагчид ажиллаж, галыг шуурхай унтраасан байна. Улмаар гал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд хүний амь нас эрсдээгүй гэдгийг НОБГ-аас мэдээллээ. Ослын талаар тодруулахад "Гал гарсан барилга орон сууцны хорооллын урд байрлах үйлчилгээний зориулалттай нэг давхар барилга байсан. Галын улмаас хүний амь нас хохироогүй. Хэр хэмжээний хохирол учирсан нь одоогоор тодорхойгүй байна" гэлээ.