Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕШ: Шалгуулагчид өнөөдрөөс суудлын хуваариа хэвлэн авах боломжтой

Ангилал
Нийгэм
Хэзээ
Унших
1 минут 13 секунд

Энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 23-26-нд улс даяар зохион байгуулагдах ба 36 мянга гаруй шалгуулагч бүртгүүлсэн. Тэгвэл шалгуулагчид өнөөдөр буюу тавдугаар сарын 25-наас эхлэн суудлын хуваариа хэвлэн авах боломжтой. Ингэхдээ eec.mn цахим хуудасны "Шалгуулагчийн булан" хэсэгт бүртгэлийн дугаар, нууц үгээ бичиж нэвтэрнэ.

Төгсөгчид элсэлтийн шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
  • Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар орлогч, дэд дарга нарыг ЧӨЛӨӨЛНӨ
 
Гэрээт байгууллагын такси зам хаасан ч иргэдэд үйлчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.