Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байгаа бөгөөд үүний дотор нэгэн шийдвэрийг гаргах аж. Тодруулбал, Төрийн хэмнэлтийн хуулиар яам, агентлаг, төрийн өмчит газруудын орлогч, дэд дарга нарыг чөлөөлөх заалт тусгагдсан.
Нэгэнт хэмнэлтийн хууль хэрэгжиж эхэлсэн тул өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас орлогч, дэд дарга нарыг чөлөөлөх шийдвэр гаргах аж.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.