Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотойгоор 8 хүнд ХИЛИЙН ХОРИГ тавьжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 48 секунд

Хөгжлийн банкны Хянан шалгах түр хороо яг одоо хуралдаж байна. Хуралдаанд Хөгжлийн банкны удирдлага болон Улсын Ерөнхий прокурорын мэдээллийг сонсож байгаа юм. Энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын Ц.Ариунболд "Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шалгаж байгаа. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банктай холбоотойгоор 8 хүнд хилийн хориг тавьсан. Харин гэр бүлийнх нь хүмүүст хилийн хорих тавих боломжгүй. Учир нь зөвхөн гэмт хэрэгт холбогдсон хүмүүст л хилийн хорих тавих боломжтой" гэлээ.

Сануулахад, өнгөрсөн гуравдугаар сард УЕПГ-аас "Хөгжлийн банктай холбоотой хэрэг бүртгэлтийн 29 хэрэг, мөрдөн байцаалтад 12 хэрэг шалгагдаж байна. Өөрөөр хэлбэл, 44 хэрэгт 74 ААН-ийг шалгаж байна. 2 их наяд 383 тэрбум төгрөгийн зээл олголт хуулийн дагуу явагдсан эсэх, мөнгө угаалт, авлига авсан эсэх зэрэгт мөрдөн байцаалт явуулж байна.

Мөрдөн байцаалт явуулж буй 12 хэрэгт нийт 22 хүн холбогдон шалгагдаж байна. Үүнээс 14 нь Хөгжлийн банкны албан тушаалтнууд байна. 8 нь ААН-ийн удирдлага албан хаагчид байна. Эрүүгийн хэрэг шалгах явцад 11 хүнийг цагдан хорьсон. 641 ширхэг үл хөдлөх битүүмжилсэн. 763 ширхэг тээврийн хэрэгсэл, арилжааны банкнууд дахь 104 ширхэг хадгаламжийн дансыг битүүмжилсэн. 25 ААН-ийн хувьцаа арилжаалах эрхийг зогсоосон" гэх мэдээллийг өгч байсан билээ.

Прокурор Ц.Ариунболд: Х.Баттулгын зөвлөх Ц.Ууганбаяр эрүүл мэндийн шалтгааны улмаас гадуур шалгагдаж байна
Прокурор Ц.Ариунболд: Х.Баттулгын зөвлөх Ц.Ууганбаяр эрүүл мэндийн шалтгааны улмаас гадуур шалгагдаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.