Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаан энэ сарын 1-нд хуралдсан. Хуралдаанаар намын үндэсний дүрэмд өөрчлөлт орсонтой холбогдуулан Үндэсний бодлогын хорооны үйл ажиллагааг зохицуулах журам, Улс төрийн зохицуулалтын үйл ажиллагааг зохицуулах журам болон бусад асуудлыг хэлэлцсэн байдаг.
Мөн тус хороонд буй сул оронд тоонд нөхөн сонгууль явуулахаар болсон. Уг сонгууль энэ сарын 29-нд болох юм.
Тэгвэл уг сул орон тоонд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, МУГЖ Д.Сосорбарам нарын хүмүүс нэрээ дэвшүүлсэн байна.
Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж намын даргын сунгаанд нэрээ дэвшүүлэхээр бэлтгэж, фракцуудтай уулзаж буй гэх мэдээлэл бий. Уг мэдээллийг энд дарж уншина уу.
Мөн тэрбээр өнөөдөр 18.30 цагаас АН-ын асуудлаар өөрийн цахим хуудсаар дамжуулж лайв хийхээр болсон байна.