Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Агуулахын дээвэр нурснаас засварын ажил хийж байсан иргэн даруулж амиа алджээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 52 секунд

Агуулахын дээвэр нурж нэг хүн дарагдаж, амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн “Задгай” хуучин ашигладаггүй агуулахын дээвэр нурж нэг хүн дарагдсан тухай дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход иргэн Ш-ын эзэмшлийн ашигладаггүй хуучин 20х8 метрийн хэмжээтэй агуулахад дотор засварын ажил хийж байсан тус сумын 5 дугаар багийн харьяат 57 настай эрэгтэй Г агуулахын дээврийн бетон хийцтэй дам нуруунд даруулж нас барсан байжээ. Цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн талаар албаныхан мэдээллээ.

БНЭУ 19 сая тонн нүүрс импортлох хүсэлт гаргажээ
БНЭУ 19 сая тонн нүүрс импортлох хүсэлт гаргажээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд