Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНЭУ 19 сая тонн нүүрс импортлох хүсэлт гаргажээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 28 секунд

БНЭУ-ын Эрчим хүчний яам 6 дугаар сарын эцэс гэхэд хилийн чанадаас 19 сая тонн нүүрс импортлох албан хүсэлтийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууддаа хүргүүлжээ.

Дэлхийн хоёр дахь том нүүрс импортлогч улс анх удаагаа их хэмжээний импортын хуваарь гаргаж байгаа нь дэлхийн нүүрсний зах зээлийн үнэд нөлөөлөл үзүүлэх магадлалтай байгаа талаар www.reuters.com сайтад гарсан нийтлэлд дурьджээ.

Дөрөвдүгээр сарын цаг агаарын хэт халалтаас шалтгаалан цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ дээд хэмжээндээ хүрснээр сүүлийн зургаан жилд байгаагүй эрчим хүчний хямралд хүргэсэн нь тус улсыг “Нүүрсний импортыг бууруулах бодлого”-оо хойш тавихад хүргэжээ. БНЭУ-ын Засгийн газар, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс нийт 22 сая тонн нүүрс, хувийн цахилгаан станцуудаас нийт 15.94 сая тонн нүүрс импортлохыг албан хүсэлтдээ дурдсан байна.

Мөн 6 дугаар сарын 30-ны дотор дээр дурдсан тоо хэмжээний 50%, 8 дугаар сарын эцэс гэхэд 40%, үлдсэн 10% -ийг 10 дугаар сарын эцэс гэхэд импортоор авсан байх шаардлагатай байгааг дурджээ.

Эх сурвалж : https://www.reuters.com/

Хотын дарга “IHC Esports” багийнхантай уулзжээ
Хотын дарга “IHC Esports” багийнхантай уулзжээ
 
ГХИГ: 2025 онд 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаалаа
ГХИГ: 2025 онд 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.