Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Т.Доржханд залуусыг намдаа элсэхийг уриалж, ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ тогтолцоог халцгаая гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

УИХ-ын гишүүн Т.Доржханд залуусыг намдаа элсэхийг уриалж, залуусын оролцоотой нийгэм байгуулцгаая гэв. Тодруулбал, ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Бид намын бодлогоо шинэчилсэн. Манай намд элсэхийг хүссэн залууст манай үүд хаалга нээлттэй шүү. Цаашид 21 аймаг, есөн дүүрэгт үйл ажиллагаагаа тэлж ажиллана. Бидний ажил эрчтэй явах болно.

Өнөөдөр бид том төртэй эрх чөлөөгүй Монгол Улс байх уу, эсвэл ирэх 30 жилдээ бодлого хандлагаар залуус оролцоотой явах уу гэдэг торгон заагт байна.

Энэ заагт залуус үзэл бодлоо илэрхийлээд, хамтарч ажиллаж байгаад таатай байна.

Намын хатуу гишүүнчлэлийг бид дэмждэггүй, улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод явах саналтай гишүүдийг албан ёсоор гишүүнээр бүртгэж авдгаараа бусад намаас ялгаатай. Маргааш талбай дээр тайван жагсаал зохион байгуулна. Залуус өдрийн цайгаа уучихаад хүрээд ирээрэй. Жагсаал 12.00-15.00 цаг хүртэл үргэлжилнэ. Залуусынхаа найдвар тээж буй гал цогийг унтрааж болохгүй. Энэ удаагийн тайван жагсаал “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” гэсэн уриан дор тогтолцооны өөрчлөлт, тодорхой шаардлага тавьсан тайван жагсаал байх болно” гэлээ.

М.Оюунчимэг: “Чингис хаан“ банк хөрөнгө мөнгөгүй, обьект ч үгүй байхад өрийг нь сунжруулаад байх юм
М.Оюунчимэг: “Чингис хаан“ банк хөрөнгө мөнгөгүй, обьект ч үгүй байхад өрийг нь сунжруулаад байх юм
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.