Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонсож байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг "Чингис хаан банкны асуудал яваад л байдаг. Нэг банкийг татан буулгаад дампууруулчихсан. Гэтэл "Чингис хаан" банк хөрөнгө мөнгөгүй обьект ч үгүй байхад өрийг нь сунжруулаад байх юм. Монголбанк ямар бодлого баримтлаад байгааг гайхаж байна. Монголбанктай хамтарч ажиллаж байгаа юу"
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Бид өр авлагаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулаад авсан. Тухайн банкинд хөрөнгө оруулагчийн асуудал яригдаж байгаа юм шиг байна лээ. Бид байнгын холбоотой ажиллаж байгаа" гэлээ.