Монгол хэл бичгийн давтан шалгалтыг тавдугаар сарын 7-н буюу бямба гарагт 10.00-11.40 цагт зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн шалгалтад 10.400 орчим шалгуулагч оролцохоор бүртгэлээ баталгаажуулжээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 2-ны шалгалтад хамрагдаад босго оноо буюу 400 оноогоо авч чадаагүй 5000 орчим суралцагч байгаа. Эдгээр хүүхэд дахин орохоос гадна өмнөх шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй сурагчид нэмэгдсэнээр дээрх тоонд хүрч байна.
Шалгуулагчид энд дарж суудлын хуваариа хэвлэн авах боломжтой.
Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний төв